ӨМНӨГОВЬ: Мөнгөн бүслүүрт хаш лимбэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-08 10:57:35
хаш лимбэ

Өмнөговь/ МОНЦАМЭ/  Энэхүү ногоон шаргал өнгийн хаш чулуун лимбийг мөнгөөр тоноглон, гуулиар бөгжилж өнгө бүрийн торгон утсаар цацаглан чимэглэжээ.


Хаш лимбэ нь 68 см урттай, 480 гр жинтэй. Тухайн лимбэний мөнгөн бөгжний урт нь 4,4 см ба 3 мөнгө, 1 гуулин бөгжөөр бөгжилсөн, 10 нүхтэй хятад хийцийн хөгжмийн зэмсэг билээ. Хаш лимбэ нь 120 гаруй жилийн түүхтэй.


Тус лимбийг Ганжирваа ламын дотны анд Халтар сэмбэн гэдэг хүн хэрэглэж байгаад өөрийн гарын шавь болох долоон сүм хийдийн унзад лам Чимэгийн Дашжамцад галт хар үнэгэн үстэй шар торгон гадартай шанам малгай болон бусад эд зүйлсийн хамт өгсөн байжээ. Ч.Дашжамц нь хаш лимбийг 1969 он хүртэл ариг гамтай хэрэглэн, хайрлан хамгаалж үрэгдүүлэлгүй хадгалж байжээ.

Тэрээр хүндээр өвчилж өөрийн хүү Д.Зоригоогийн асрамжид байж байгаад Дорноговь аймагт насан эцэслэжээ. Харин тус лимбээ Баян-Овоо сумын иргэн нутаг усандаа "Өндөр" хэмээн алдаршсан Н.Лувсан гэдэг хүнд орхисон байна. Хаш чулуун лимбийг Н.Лувсан 1982 он хүртэл өөрийн биед хадгалж байгаад аймгийн музейн сан хөмрөгт худалджээ.

Тухайн лимбийг 1920 оны үед Ханбогд сумын Цагаан толгойн хийдэд “Саран хөхөө” дуулалт жүжгийг анх тоглоход хэрэглэж байсан тухай түүхэн эх сурвалж байдаг.

Хаш лимбэ нь 1985 онд Угсаатны зүй, ардын урлагийн ховор нандин эд өлгийн зүйлийг шалгаруулах улсын уралдааны 3-р шатны үзлэгт орж хүрэл медаль хүртсэн байна.

Related news