ОРХОН: Эрдэнэт хотод айлчилбал Монголын анхны дижитал музейгээр зочлоорой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-09 13:06:40
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Монголын анхны дижитал музей Эрдэнэт хотод бий. Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил, замналыг үнэт өв болгон үлдээх зорилгоор уг музейн төслийг 2020 онд эхлүүлж байсан юм.

Уг музей нь Монгол орны уул уурхай, Цахим мэдээлэл, Түүхэн замнал, Үйлдвэрлэл, технологи инновац, Нийгмийн хариуцлагатай-Эрдэнэт үйлдвэр, Бидний бахархал гэсэн зургаан танхимтай. Эдгээр танхимд Эрдэнэт үйлдвэрийн 40 гаруй жилийн түүх, судлал, хөгжил дэвшилтэй холбоотой биет болон биет бус өв, 200 гаруй видео нэвтрүүлэг, 1000 гаруй үзмэр, 160 гаруй ном бүтээл бий.

Мөн Эрдэнэт хотын анхдагч, илгээлтийн эздийн хэрэглэж байсан эд зүйлс, ховор, түүхэн баримтыг дэлгэжээ. Эдгээрээс 1952 онд Эрдэнэт уулсын орчмоор олдсон хүрэл тогоо, хүрз, зээтүүний үзүүр зэргийг Булган аймгийн музейд хадгалагдаж байсныг зохих журмын дагуу хуулбарлан авч байршуулжээ.

Дижитал музейн бас нэгэн онцлог нь :

·       3D холограмм ширээ

·       VR нүдний шил

·       Үзмэрийн тайлбарын дижитал киоск

·       270 градусын бүхий виртуал өрөө

·       Дууны давтамж мэдрэгч чичиргээт шал

·       360 холограмм

·       10 хуруу мэдрэгчтэй дэлгэцтэй.

 

Үзэгчид  өөрийгөө Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайн мөргөцгийн дэргэд, белаз эксковатор дотор, үйлдвэрийн цехүүд дотор байгаагаар мэдрэх бөгөөд ил уурхайн тэсэлгээг 270 градусын дэлгэц-дууны давтамжаар чичирдэг ухаалаг шалны тусламжтайгаар дэргэд нь байгаа мэт мэдрэх боломжтой юм.

 










 

 

Related news