ОРХОН: Томуу, томуу төст өвчнөөр 132 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-09 16:18:26
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-ын дарга Д.Сүхээ томуу, томуу төст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний нийт тохиолдлын 87.3 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 132 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 10 хүүхэд эрчимт эмчилгээнд амьсгалын замын цочмог хүнд халдвар оноштойгоор эмчлүүлж байна.

Нэгдүгээр сарын 2- 8-ны өдрүүдэд аймгийн Эрүүл мэндийн газрын хүлээн авахаар 726 иргэн үйлчлүүлжээ. Үүнээс амьсгалын замын өвчлөлтэй 516 хүүхэд үзүүлсэн байна. 
Мөн 2023 оны нэгдүгээр долоо хоногт аймгийн хэмжээнд 223 иргэн коронавирусний шинжилгээнд хамрагдсанаас нэг тохиолдол бүртгэгджээ. 

Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хараа хяналтад анхаарч, томуу, томуу төст халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалтаа тогтмол зүүхийг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа. 

Related news