ОРХОН: Өвлийн спортын наадмын талбайн бэлтгэл 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-19 15:03:02
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монголын  Бүх Ард түмний спортын 16 дугаар  наадам, Хүүхдийн өвлийн спортын 7 дугаар наадам хоёрдугаар сарын 7-13-нд Орхон аймагт  болно. Орон нутагт анх удаа зохион байгуулж буй тус тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн тамирчид оролцох юм.

Өвөрхангай, Архангай, Төв, Булган аймгийн гүйлтийн цанын тамирчид Сархиа цанын баазад бэлтгэлээ хангаж байна. Хүүхдийн өвлийн спортын 7 дугаар наадмын гүйлтийн цанын төрөл сонгомол, тэшилттэй гэсэн хоёр төрлөөр дөрвөн насны ангилалд  болно.

Өнөөдрийн байдлаар Сархиа цанын баазын замын бэлтгэл ажил 80 хувьтай байна. 
Өвлийн спортын наадмыг гурван байршилд буюу Наадмын талбай, Сархиа цанын бааз, Хоккейн талбайд зохион байгуулна. Долоо хоногийн турш спортын зургаан төрлөөр Монголын өвлийн спортын шилдэг тамирчид өрсөлдөж нийт 526 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Спортын наадмын нээлт, хаалт болон наадмын бэлгэдэл, уриа зэргийг Орхон аймгийн онцлог, давуу тал, онцлогт нийцүүлэн хийж байна. Тус наадам Тэмүүлэл, Нөхөрлөл, Амжилт гэсэн уриан дор болно. 

Related news