ОРХОН: Ойрын тав хоногт эрс хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-19 15:11:52
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотод ойрын тав хоногт өдөртөө -25-27 хэм хүртэл хүйтэрнэ. Энэ сарын 19-нд өдөртөө -17, шөнөдөө -27 хэмийн хүйтэн байна. 21-ний өдөр хур тунадас орж өдөртөө -20, шөнөдөө -26 хэмийн хүйтэн байх бол энэ сарын 22-ноос хүйтний эрч чангарч8 шөнөдөө -33-36, өдөртөө -22-25 хэм болж хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Салхины эрч секундэд 6 метр байна.

Идэр есийн хүйтэнд иргэд, тээвэрчид цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг тогтмол сонсож, цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж хол ойрын зам; гарахдаа машин техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах, даваа гүвээний орчимд цасанд суухаас сэргийлэхийг УЦУОШГ-аас мэдээллээ.  

Related news