ӨМНӨГОВЬ: Өвс, тэжээлийг малчдад хямдралтай үнээр олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-20 14:11:50

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус сумын Өгөөмөр багт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бог малын мялзан өвчин оношлогдон бүртгэгдсэн.

Малын мялзан өвчний дэгдэлт, тархалтыг таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор ажлын баг гарч ажиллаж байна.   

 

Өвчлөлийн голомтод улсын болон аймгийн онцгой комисс хяналт шалгалт хийж ажилласан бөгөөд тодорхой чиглэлүүдээр үүрэг, даалгавар өгчээ.  

 

Дээрх ажлын хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд аймгийн Мал эмнэлгийн газрын МАЭМА-ны дарга, Лабораторийн эрхлэгч, Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, Хэв журмын хэсгийн байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг Манлай суманд ажиллажээ.

 

Бүс нутгийн сумын удирдлагууд, малчдад Онцгой комиссоос өгсөн зөвлөмж шаардлагыг хүргүүлж, бог малын мялзан өвчний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцан цаашид хэрэгжүүлэх заавар зөвлөмжийг өгч ажилласан талаар аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

 

Түүнчлэн 2022-2023 оны өвөлжилтийг өнтэй давах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Мал эмнэлгийн газрын улсын ахлах байцаагч Т.Буянжаргал, ийлдэс судлалын шинжээч эмч Ж.Анхбаяр, жолооч И.Бат-Очир нар Дундговь аймгийн Гурвансайхан сумын отрын штабт 2023 оны нэгдүгээр сарын 10-17-ны өдрүүдэд ажилласан байна.


Отроор өвөлжиж буй малчид, иргэдтэй уулзаж, санал бодлыг хүлээн авч, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг, таниулга хийж, заавар зөвлөгөөг өгч, улс, аймаг, орон нутгаас шийдвэрлэсэн өвс, тэжээлийг 101 малчин өрхөд хямдралтай үнээр олгох зэрэг төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэж ажилласан байна.

Related news