ОРХОН: Өнгөрсөн онд хадгаламж эзэмшигчийн тоо 4.6 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Өнгөрсөн
онд Орхон аймгийн хэмжээнд 504.8 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэл байгаагаас 1.6 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 1.6 хувийг чанаргүй
зээл эзэлж байна. 2021 оны мөн үеэс өрийн хэмжээ нэмэгдэж, чанаргүй зээл буурч,
хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдсэн гэж Монгол банкнаас мэдээллээ.
Арилжааны банкууд
дахь хадгаламжийн үлдэгдэл 370 тэрбум болж, аймгийн нэг хүнд дунджаар 3561510
төгрөг, нэг хадгаламж эзэмшигчид 3489675 төгрөгийн хадгаламж ноогдож байна.
2022 онд хадгаламж эзэмшигчийн тоо 2021 онтой
харьцуулахад 4.6 хувиар буурчээ.
Банк бус санхүүгийн
таван байгууллага, хадгаламж зээлийн долоон хоршоо 891 хадгаламж эзэмшигчийн
6.1 тэрбум төгрөгийн хадгаламжийг төвлөрүүлж, 2542 иргэн, аж ахуйн нэгжид 15.1
тэрбум төгрөгийн зээл олгожээ.