АРХАНГАЙ: Импортын өндөгний гарал үүсэл, тээвэрлэлт, хадгалалтад хяналт тавих хүсэлт өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-06 11:08:07
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2023 оныг "Хүнсний хангамж-Аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарласан.
Тус аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй "Сочу транс" ХХК-ийн "Хүрэн шувуут" тахианы аж ахуй анх 3200 тахиатай байсан бол өнөөдөр 6000 гаруй өндөглөгч тахиатай болж, аймгийн иргэдийн өндөгний хэрэгцээний 60 хүртэл хувийг ханган ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар Архангай аймагт ажиллахдаа "Хүрэн шувуут" тахианы аж ахуйтай танилцсан.

Энэ үеэр тахианы аж ахуй эрхлэгч Б.Чойдог нутгийн иргэдийг эрүүл, шинэ өндгөөр өдөр тутам хангах боломж 60 хувьд хүрсэн хэдий ч импортоор орж ирж буй өндөгний нийлүүлэлт нь аж ахуйн үйлдвэрлэлт борлуулалтад сөргөөр нөлөөлж, үйл ажиллагаа хүндэрч байгаагаа хэлжээ.

Иймд аймгийн ХХААГ-аас хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах жилийн хүрээнд УИХ-аас гаргасан тогтоолыг хэрэгжүүлэн, аймгийн дотоодын зах зээлийг хамгаалахын тулд импортын өндөгний гарал үүсэл, тээвэрлэлт, хадгалалтад хяналт тавих, импортын татварыг нэмэгдүүлэх зэрэг бодлогын болон борлуулалтын хөшүүрэг дэмжлэгийг улс орон нутгийн түвшинд үзүүлэх хүсэлтээ УИХ-ын гишүүн болон салбарын сайд, аймгийн удирдлагад уламжиллаа.
Related news