ЗАВХАН: Адууны 665 тонн мах экспортолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-02-07 17:04:10

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймаг өнгөрсөн онд 1325.2 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ.

Харин өнөөдрийн байдлаар, Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулж буй “Тосон мах маркет" ХХК нь Эрдэнэтийн “Мах маркет" ХХК-тай хамтран ажиллаж гэрээний хүрээнд 50 тн мах бэлтгэн нийлүүлжээ. Тус компани 20 тн хонины мах, 30 тн үхрийн махыг бэлтгэн нийлүүлсэн байна. Мөн Улиастай сумын “Завхан хүнс" ХХК 96 тн мах худалдах гэрээ байгуулж зах зээлд нийлүүлээд буй юм. 

Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар, махны нөөц бүрдүүлэлтийг эрчимтэй хийж байгаа. Тухайлбал “Баян нью фүүд центури" ХХК 56 тн мах бэлтгэж нөөцөлсөн. Тэс сумын "Тэс шим" ХХК 715 тн адууны мах бэлтгэснээс 665 тонныг нь ОХУ, БНХАУ болон Киргиз улс руу экспортолж, 50 тонныг нөөцөлсөн байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Хот суурин газрын хүн амын хаврын махны нөөцөд зориулан Засгийн газрын 2022 оны 174 дүгээр тогтоолоор нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч ААН-үүдэд 130 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэжээ.


Related news