ХӨВСГӨЛ: Монголын хүүхдийн спортын наадмын өвлийн төрөлд түрүүлсэн баг тамирчдад хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-02-15 09:11:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас Орхон аймагт болсон Монголын бүх ард түмний спортын 16, Хүүхдийн спортын 7 дугаар наадамд амжилттай оролцож багаараа тэргүүлсэн багш, сурагчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийллээ.


Монголын хүүхдийн спортын их наадам 4 жилд нэг удаа болдог байсан бол 2018 оны Засгийн газрын 183-р тогтоолоор хоёр жилд нэг удаа зохион байгуулагдахаар болжээ. Энэ удаа коронавируст цар тахлын улмаас 4 жилийн дараа болж, Хөвсгөл аймгийн тамирчид өвлийн 4 төрөлд амжилттай оролцож, 17 алт, 23 мөнгө, 21 хүрэл нийт 61 медаль авч улсад тэргүүлсэн байна.


Тус аймгийн Засаг даргын Тамгын газраас алтан медаль авсан хүүхэд бүрд 500,000 төгрөг, мөнгөн медальд 300,000 төгрөг, хүрэл медаль авсан тамирчдыг 200,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Related news