ДОРНОГОВЬ: Улсын аварга малчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-02-15 10:52:18

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгаас Монгол Улсын аварга малчин хэмээх эрхэм хүндтэй алдрыг долоон малчин хүртээд байна.


Дэлгэрэх сумын Цагаанхад багийн малчин Дүүдаваагийн Цэнджав, Улаанбадрах сумын Баянбогд багийн малчин Дүгэрсүрэнгийн Баттогтох, Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Амгалангийн Гантөмөр, Сайхандулаан сумын Улааншороот багийн малчин Цэцэгийн Сумьяабаатар, Иххэт сумын Баян багийн малчин Чулууны Батсайхан,  Хөвсгөл сумын Элст багийн малчин Лхамсүрэнгийн Доржийваанчиг, Эрдэнэ сумын Еншөөв багийн малчин Банзрагчийн Болдбаатар нар өнгөрсөн оны ажил үйлсээрээ ирж буй туулай жилийн босгон дээр Монгол Улсын аварга малчин боллоо.


Дээрх малчид мал аж ахуйн салбарт олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, залуу үед мал маллах арга туршлагаа зааж сургаснаас гадна тэднийг малжуулж, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан гэж Засгийн газраас шалгаруулсан аж.

Related news