Японд шувууны томууны улмаас 680 мянган тахиаг устгалд оруулж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Asahi/. Японы Нийгата мужийн шувуун фабрикт гоц халдварт шувууны томуу өвчин дэгдэж, өндөглөгч тахиа олноороо үхэхэд хүргэсэн байна.
Тус мужийн шувуун фабрикууд нийт 680 мянган шувуутай бөгөөд халдвар тархахаас сэргийлж бүх шувууг устгалд оруулж магадгүй гэж Япон улсын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.
“Хэрэв генийн шинжилгээгээр вирус гоц халдвартай болох нь тогтоогдвол мужийн 680 мянган шувууг устгалд оруулна. Тус мужид ойрмогхон шувууны томуу өвчин дэгдсэн дөрөв дэх тохиолдол энэ болж байна” гэж “Asahi” сонин мэдээлсэн байна.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд Японд шувууны томууны улмаас 1.54 сая орчим тахиаг устгалд оруулжээ. Халдварын дэгдэлт Нийгата мужийн Мураками, Ага, Жоэцү хотуудад гарсан байна.
Related news

Speaker of the National Assembly of South Korea Pays Courtesy Call on President of Mongolia
15 hours

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
4 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
6 days