ДОРНОГОВЬ: Замын-Үүдэд 18585 хүн амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-17 11:08:22

Замын-Үүд /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн том боомт хот болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хүн амын тоо 2022 оны жилийн эцсийн байдлаар 18585 болжээ. Нийт хүн амын 9469 буюу 51 хувь нь эрэгтэйчүүд, 9116 буюу 49 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна.

Харин нийт өрхийн тоо 4765 болсон нь өмнөх оноос 1,7 хувиар буурсан аж. Харин хүн амын тоо өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байна.

Түр оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга орчим хүн ажиллаж амьдарч байгаа Замын-Үүдийн боомтоор энгийн үед зургаагаас найман мянган хүн хил нэвтрэхээс гадна суудлын тэрэг 800-1000, 100-120 орчим ачааны машин байнга орж гарч байдаг юм. Сүүлийн үед “Ковид-19” цар тахлын байдлаас болж боомтоор нэвтрэх автомашины тоо цөөрөөд байгаа юм.

Related news