ДОРНОГОВЬ: Нийт нутгийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-21 12:44:14

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс 10,2 хувь нь нэн хүчтэй, 43,4 хувь нь хүчтэй, 32,2 хувь нь дунд зэрэг гэсэн үзүүлэлттэй байгаа мэдээллийг аймгийн ЗДТГ-аас гаргажээ. Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн агро ойн аж ахуйг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэдэд мод тарих соёлыг төлөвшүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр сүүлийн жилүүдэд говийн бүс нутагт шороон шуурганы давтамж нэмэгдэж хөрс, бэлчээр доройтон цөлжиж, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ жил бүр нэмэгдэж байгаа нь нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал болж байгааг албаныхан тодотгосон юм. 

Related news