ОРХОН: Наурызын баярыг угтаж төрийн дээд одон, медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-22 11:35:16
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Өнөөдөр казак түмний Наурызын баяр тохиож байна. Өдөр, шөнө тэнцсэн хаврын энэ өдрийг казак түмэн сайн сайхныг угтан бэлгэдэж, ахмад настандаа хүндэтгэл үзүүлж гэр бүл, овгоороо баяраа тэмдэглэдэг уламжлалтай.

Баярын энэхүү өдрийг тохиолдуулан Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч байгаа иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Тухайлбал, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн Ерөнхий инженерээр ажиллаж байсан дэд хурандаа Ериш Гафу, 186 дугаар ангид батальоны захирагчаар ажиллаж байсан дэд хурандаа Оразхан Маратыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Комендир Кауфа, Алтан гадас одонгоор Үйсэв Хундас, Рыстан Гуйлгайм, Хөдөлмөрийн хүндэт медалиар Раян Манарбек, Ажик Еркебек, Уйымхан Жамбал нар шагнуулсныг УИХ-ын гишүүн Д.Батлут гардуулан өглөө.

Орхон аймагт казак, урианхай, тува, дөрвөд ястан 2500 иргэн байдгаас 800 нь казах иргэд юм. 



Related news