ДОРНОГОВЬ: Мэс заслын тасаг жилд 1800 орчим хүнд үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-22 11:38:50

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасагт жилд 1800 гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдгээс 1300 гаруй мэс засал, гэмтэл, чих хамар хоолой, нүдний мэс заслын тусламж үйлчилгээг эмнэлгийн ажилтнууд үзүүлж байна.

"Нуруу нугасны гэмтлээс бусад мэс заслын ажилбарыг хийж байна. Тэр тусмаа чих, хамар хоолойн мэс ажлыг манай залуу эмч нар орон нутагтаа маш үр дүнтэй гүйцэтгэж байгаа. Дурангийн мэс заслыг 2013 оноос эхлэн амжилттай нутагшуулж,  жилд 200 гаруй хагалгааг хийдэг" хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн Эрхлэгч, их эмч Х.Эрдэнэбулган өгүүлэв.

Тус тасаг нь Клиникийн профессор, мэс заслын эмч агсан Л.Баярсайханы нэрэмжит юм. Сүүлийн жилүүдэд түлэгдэлт, гүн сорвижилт, арьсны дутмагшлын үеийн арьс нөхөх, мэдрэлийн дарагдал чөлөөлөх, бөөр шээс дамжуулах замын өвчин, чих хамар хоолойн өвчний үеийн дурангийн мэс засал зэрэг шинэ технологиудыг нэвтрүүлсээр байна. 

Related news