СҮХБААТАР: Цасан шуурганы улмаас нэг иргэн осгож нас барлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-22 12:19:21

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Өчигдөр эхэлсэн хүчтэй шороон болон цасан шуурга Түмэнцогт суманд үргэлжлэн шуурч байна. Цасан шуурганы улмаас өнөө өглөө тус суманд нэг иргэн осгож нас баржээ.

Сүхбаатар аймгийн нийт нутгаар 3 дугаар сарын 21-ний 16.00 цагаас эхлэн хүчтэй салхилж, шороон болон цасан шуурга шуурсан. Энэ үеэр салхины хүч нийт нутгаар 14-20 м/с зарим үед 19-27 м/с хүрчээ. Шороон шуурганы улмаас Түвшинширээ суманд нэг иргэн төөрсөн ч эсэн мэнд олдсон байна. Мөн Баяндэлгэр сумын ЦЭХ-ний шугамд гэмтэл гарч, сум даяараа шөнөжин тоггүй хоножээ. Гэмтлийг өнөө өглөө засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хэвийн хангаж эхэлсэн байна.

Хүчтэй салхи өнөөдөр үргэлжилнэ гэдгийг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 

Related news