“Alibaba” бизнесийн бүтцэдээ томоохон өөрчлөлт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-03-29 14:22:05

ХОНКОНГ. /South China Morning Post/. Хятадын цахим худалдааны хамгийн том компани болох “Alibaba Group” бизнесийнхээ түүхэнд томоохон бүтцийн өөрчлөлт хийхээр болсноо цахим хуудсандаа мэдээлжээ. 


Тус корпорац нь үүлэн технологийн “Cloud Intelligence Group”, цахим худалдааны “Taobao-Tmall”, ухаалаг ложистикийн үйл ажиллагааны “Cainiao”, орон нутгийн үйлчилгээний групп, глобал бизнесийн үйл ажиллагааны “Global Digital Business Group” болон дижитал медиа, энтертайнмент үйл ажиллагааны салбар гэсэн зургаан бие даасан бүтэц байгуулж бизнесээ дахин зохион байгуулж байна. Гэхдээ  компанийн мэдэгдсэнээр, Нью-Йорк, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа статус нь өөрчлөгдөхгүй хэвээр байх аж. 


Эдгээр бүтэц бүр өөрийн гэсэн удирдах зөвлөлтэй, бие даасан төсөвтэй байх юм байна. Үүнээс гадна тэд IPO хийх шийдвэр гаргах боломжтой болно гэж “Alibaba” мэдэгдэлдээ дурджээ.


Дээрх мэдээлэл гарсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Alibaba”-гийн хувьцаа 7.2 хувиар өссөн байна. 

Related news