ДОРНОД: Сард сүрьеэгийн 120-180 сорьцод шинжилгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-29 15:32:47

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОЭТ-ийн Сүрьеэгийн лаборатори сард 120-180 сорьцод шинжилгээ хийж, эерэг гарсан тохиолдлыг ХӨСҮТ-д илгээн баталгаажуулдаг. Тодруулбал, БОЭТ-ийн бүх тасаг, ӨЭМТ, сумдын Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн цэр болон биологийн бүх шингэнд шинжилгээ хийж байна. 

БОЭТ-ийн Сүрьеэгийн тасгийн зөвлөх эмч Б.Баттөр: "Сүрьеэ өвчний тархалтыг бууруулах нь тулгамдсан асуудлын нэг" гэв. Тиймээс сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цээжний рентген зураг, цэрний шинжилгээ хийлгэснээр эрт оношлогдож, гэр бүл, хамт ажиллагсад, цаашлаад нийгмийн бусад давхаргын хүмүүсийг халдвараас сэргийлэхэд онцгой ач холбогдолтой юм. Дорнод аймгийн хувьд сүрьеэ өвчний тархалтаар улсын хэмжээнд эхнээсээ гуравдугаарт ордог.

Related news