ӨМНӨГОВЬ: Булган суманд 4 улирлын хүлэмжийн цогцолбор байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-04 07:54:01

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн газар тариалан, аялал жуулчлалын бүс нутаг болох Булган суманд өвөл, зуны хүлэмжийн цогцолбор байгуулах ажлыг төлөвлөгөөний дагуу үе шаттай хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, аймгийн "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд 1 га талбайгаас авах ургацын хэмжээг өсгөх, тариаланчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх, тогтворжуулах, эрүүл аюулгүй, чанартай хүнсний ногоог тариалж, орон нутгийн зах зээлд нийлүүлэх зорилготой.

 


Хүлэмжийн цогцолбор нь 2 өвлийн, 30 нийлэг хальсан хүлэмжүүдээс бүрдэж байгаа бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр тус цогцолборын үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын баг хяналт шалгалт хийж, ашиглалтад хүлээн авлаа.

Булган суманд 2022 онд өвлийн нэг хүлэмж байгуулж бүрэн ашиглалтад оруулсан бол 2023 онд нэмж нэгийг ашиглалтад хүлээн авахаар зорин ажиллаж байна.

 


Энэхүү нийлэг хальсан хүлэмжийн цогцолборыг орон нутгийн төсвийн 219 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулжээ.   

Related news