ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн хэмжээнд нийт 629,2 мянган толгой мал төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-05 12:20:45

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 629,2 мянган толгой мал төллөж, бойжилт 96 хувьтай байна.


Тодруулбал, 629,2 мянган төлөөс ботго 5,9 мянга, унага 6,8 мянга, тугал 8,6 мянга, хурга 211 мянга, ишиг 396 мянга төллөжээ. Энэ нь төллөх ёстой нийт малын 64 хувийг эзэлж байгаа тухай тус аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Түүнчлэн тавдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 82,5 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Хорогдлын дийлэнх хувийг өвөлжилт хүндэрсэн Баян-Уул, Жаргалан, Хөхморьт, Тонхил суманд байгаа юм. 

Говь-Алтай аймгийн хэмжээнд салхи шуургатай, хуурайшилт ихтэй байгаатай холбогдуулан хаваржилт хүнд байна.

Хоёрдугаар сарын 1-ний байдлаар гарсан зудын эрсдэлийн зураглалаас үзэхэд тус аймгийн нийт нутгийн 97 хувьд эрсдэлтэй гарчээ.

Related news