"Шилдэг татвар төлөгчид" төгөл байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-05-11 11:13:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн шилдэг татвар төлөгч байгууллагаар Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ шалгарлаа. Удаалаад “Хуавэй техноложи”, “Соргийн говь”, “Нарантээг”, “Энержи интернэшнл”, “Сэйлэс энд сервис”, “Юни оффис менежмент”, “Пролианс”, “И Эс Би солар энержи”, “Энхийн шүүдэр” компаниуд Улаанбаатар хотын шилдэг татвар төлөгч 10 ААН-ээр тодров.


Нийслэлд 184 мянган ААН үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь Монголын Улсын хэмжээнд 75 хувийг эзэлж байгаа гэсэн үг. Өнгөрсөн онд улс, нийслэл, орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар татан төвлөрүүлжээ.



Нийслэлийн шилдэг татвар төлөгч ААН, байгууллага “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо болон “Гачуурт зам-1”-д, мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэдэх мод үржүүлгийн талбайд “Шилдэг татвар төлөгчдийн төгөл” байгуулж, 300 мод тарихаар боллоо. 



Related news