Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар маргааш бороо орж сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-08-25 07:58:24

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ /. Нутгийн төв хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Нутгийн төв хэсгээр бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +16-+21, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +26-+31, бусад нутгаар +21-+26 градус дулаан байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27, 28-нд нутгийн зарим газраар бороо орж, сэрүүснэ.

Related news