Хүн ам олноор төвлөрч байгаа учраас хүний эрхийг хамгаалах асуудлыг хөндөнө гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-08 14:56:01

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Өмнөговь аймгийн зарим албан байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Тэрээр хүний эрхийг дээдэлж хамтран ажиллах талаар уулзатын үеэр ярилцсан юм. Уулзалтын үеэр тус аймагт уул уурхай хөгжиж хөдөлгөөнт болон суурин хүн ам олноор төвлөрч байгаа учраас хүний эрхийг хамгаалах асуудлыг хөндөж байх хэрэгтэйг онцгойлон санууллаа. Тэд уул уурхай түлхүү хөгжиж байгаа зүүн бүсийн сумдад ажиллахаар хүлгийг жолоог залсан юм.

Үүнийхээ дараа аймгийн төвд дахин ирж явсан сумдуудад хүний эрх ямар байгаа талаар хэлэлцээд баруун бүсийн уул уурхайтай сумдад ажиллах ажээ.

Дээрх уулзалтанд  ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг даргын орлогч С.Мөнхбаяр нар оролцсон юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Related news