ОРХОН: Бага ангийн багш нар Япон улсад “Токацу” хөтөлбөрийн аргазүйд суралцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-17 13:01:52
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлтээр ахлуулсан 9 багш Япон Улсад “Токацу” арга зүйн богино хугацааны сургалтад хамрагдаад ирлээ. Тэд “Сокэ” их сургуулийн багш бэлтгэдэг аргазүйд суралцаж хүүхэд хүмүүжлийн “Токацу” хөтөлбөртэй танилцсан юм.

Япон Улс нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш уг хөтөлбөрийг боловсролын сургалтын аргазүйд ашиглаж олон улсад энэ туршлагаасаа хуваалцаж байгаа юм. Орхон аймагт “Токацу” хөтөлбөрийг таниулахад бага ангийн багш, доктор Ёшихиро Огава үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.

Тэрбээр Орхон аймагт хэд хэдэн удаа ирэхдээ их, дээд сургуулийн багшийн ангийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 35 багшид зориулж богино, урт хугацааны сургалт явуулсан юм. Өнгөрсөн онд аймгийн Засаг даргын урилгаар Орхон аймагт хоёр сар ажиллажээ.

“Токацу” хөтөлбөр нь багш нар сурагчдаа биеэ даасан, өөртөө итгэлтэй, хариуцлагатай, хүмүүжилтэй болоход нь зөв чиглүүлж, удирдах аргазүй юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийн онцлогт тохируулж харилцах, сургалтад оролцоог нь нэмэгдүүлэх, нийгэмд зөв үлгэр дуурайлал, манлайллыг бий болгоход нь туслах юм. 


Related news