БУЛГАН: Малын хорогдол өмнөх оны мөн үеийнхээс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-17 14:08:46

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд энэ он гарсаар 46,3 мянган том мал зүй бусаар хорогджээ.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар малын хорогдол өмнөх оны мөн үеийнхээс 38.1 мянган толгойгоор буюу 5,7 дахин нэмэгдсэн байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, адуу 2.5, үхэр 2.7, хонь 20.9, ямаа 20.2 мянган толгой хорогдоод байна гэж аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлэлд дурдлаа. Нийт хорогдсон малын 88,7 хувийг бог мал эзэлж байна. Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр, Дашинчилэн суманд малын хорогдлын дийлэнх гарч байна.

Аймгийн хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2305 болж, өмнөх оны мөн үеийнхээс гурав дахин өссөн нь малын гоц халдварт өвчин гарсан нь нөлөөлж байна гэж мэргэжлийн байгууллага дүгнэжээ.

Related news