ОРХОН: ОБГ өнгөрсөн оны ажлаараа улсдаа тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-22 09:10:09
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Онцгой байдлын газар 2022 оны ажлаараа улсдаа нэгдүгээрт, орон нутгийнхаа 25 агентлагаас эхний  тавд жагслаа. Мөн төвийн бүсдээ зургаа дахь жилдээ тэргүүлж байна.

Улсдаа тэргүүлэхэд нь “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг өнгөрсөн онд Монгол Улсын Шадар сайдын захирамжийн дагуу амжилттай зохион байгуулсан нь нөлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл, 2022 оны аравдугаар сарын 1-8-ны хооронд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд  Иргэд олон нийтийн танхимын сургалт, Удирдах бүрэлдэхүүний сургалт, Команд штабын сургууль, Дуурайлган үзүүлэх дадлага, сургууль гэсэн дөрвөн сургуулийг амжилттай зохион байгуулсан юм.

Мөн Гал унтраах, аврах 68 дугаар ангийн байранд орон нутгийн 118 сая төгрөгөөр дөрвөн замтай сургалтын цамхаг барьсан байна. Уг цамхгийн өргөн нь 9х6 метр, өндөр 13,5 метр бөгөөд давхар бүрд нь албан хаагчид бэлтгэл сургуулиа хийх бүрэн боломжтой аж. Түүнчлэн орон нутгийн 215 сая төгрөгөөр тийрэлтэт завь, 32 сая төгрөгөөр ОХУ-д үйлдвэрлэсэн Бриз-520 загварын уснаас эрэн хайх, аврах зориулалттай мотоцикл худалдан авч техникийн хүчин чадлаа нэмэгдүүлжээ. 

Related news