ОРХОН: “Хөх Монгол” цогцолборын орох, гарах гарцыг засварлахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-22 11:06:08
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймаг сүүлийн 20 жилд аялал, жуулчлалыг татах зорилгоор “Хөх Монгол”, “Ёс заншлын өргөө” цогцолбор, “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэн, “Бурхан багшийн сэрэг дүр” зэрэг томоохон бүтээн байгуулалт хийсэн. Харамсалтай нь үүний ашиглалт, арчилгаа, тордолгоо муу байгаа нь иргэдийг багагүй бухимдуулдаг.

“Хөх Монгол” цогцолборт л гэхэд, Монголын 7 гайхамшиг буюу байгалийн өвөрмөц тогтоцыг жижигрүүлсэн бүтээл, 12 метрийн өндөртэй “Тэнгэрийн ташуур”, “Монголын нууц товчоо”-оос сэдэвлэсэн уран зураг, үзмэр бий. Үүнийг иргэд, олон нийт үзэх гэхэд хаалга нь байнга хаалттай мөн Соёл, урлагийн газрын албан өрөө байрлаж байгаа нь шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Иймд “Хөх Монгол” цогцолборын гадна хашааны баруун талд нэмэлт хаалга гаргах, урд, хойд гарцыг засварлаж хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход саадгүй болгохыг аймгийн Засаг дарга С.Батжаргал Хотын захирагчийн албанд үүрэг өглөө.

Орхон аймгийн Соёл, урлагийн газар 2021 оноос “Хөх Монгол” цогцолборт үйл ажиллагаа явуулж байна.

 

Related news