АРХАНГАЙ: Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-23 09:56:02

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2022 оны усны тоо бүртгэлээр нийт 84 гол горхи, булаг шанд, нуур тойром, рашаан ширгэсэн байна гэж гарчээ. Энэ нь байгаль цаг уурын нөлөөлөл болон хүний буруутай үйл ажиллагаа, бэлчээрийн даац хэтэрснээс үүдэж ширгэсэн байна.


Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан А-230/127 дугаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх” журмын дагуу Архангай аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын, сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг тогтоож, орон нутгийн шийдвэр гаргуулах ажлыг 2021 оноос хийж эхлүүлсэн.


Энэ ажлын хүрээнд Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас аймгийн хэмжээнд газрын болон хиймэл дагуулын зураг ашиглан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгааалтын бүсийг тогтоожээ. Энэ судалгаагаар нийт 1494 гол горхи, нуур тойром, булаг шанд, рашааны онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг, 19 сумын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг тогтоох суурин судалгааны ажлыг хийж дуусчээ.


Гол горхи, нуур тойром, булаг шанд, рашааны онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг тогтоосны давуу тал нь замбараагүй газар олголт, уул уурхайн үйл ажиллагаа арилах, бэлчээрийн зохистой ашиглалт сайжирдаг байна. 

Related news