ХӨВСГӨЛ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 164 иргэн бүртгүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт энэ оны хоёрдугаар улирлын Төрийн албаны ерөнхий
шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын
газрын "Соёмбо" танхимд зохион байгуулж байна. Шалгалтыг 8 ээлжээр авах бөгөөд энэ удаагийн шалгалтад нийт 164 иргэн бүртгүүлсэн
байна.
Эхний өдрийн 3 ээлжийн шалгалтын явцыг харахад оролцогчийн ирц 76.2 хувь, оролцогчид 30 хувьтай тэнцэж байгаа аж.
Шалгалт энэ сарын
24, 25-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Тус аймагт 7000 гаруй хүн төрийн албанд ажиллаж байгаа
ажээ.