БАЯНХОНГОР: Ихэнх нутгаар бороо орж сэрүүвтэр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж сэрүүвтэр байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 30, 31-нд ихэнх нутгаар, зургаадугаар сарын 1, 2-нд уулархаг нутгаар бороо орно. Салхи нийт нутгаар секундэд 6-11 метр байх аж.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +9...+14 градус, хээр талын нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +13...+18 градус, говийн нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +19...+24 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.
Related news

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
3 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
6 days