ОРХОН: Цэрэг-спортын “Дөл” тэмцээнд 130 сурагч оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах
ангийн сурагчдын дунд аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын "Дөл” тэмцээн зохион
байгууллаа. Уг тэмцээнд 10 сургуулийн 130 сурагч оролцсон юм. Тэмцээний нийт
дүнгээр, нэгдүгээр байрт XIV, хоёрдугаар байрт II, гуравдугаар байрт XVIII, тусгай
байрт V, III дугаар сургууль орлоо.
Сурагчид “Дөл” тэмцээнд оролцсоноороо “Батлан хамгаалах тухай хууль” тогтоомжийн мэдлэгээ дээшлүүлж, жагсаалын бэлтгэл, цэргийн 16 тоот дасгал, эмнэлгийн анхан шатны тусламж, буухиа зэрэг олон төрлөөр өрсөлдсөн юм.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
6 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
14 days