Тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайшанд сумын ЗДТГ-аас тариаланчдын ургуулсан тариа, хүнсний ногоонд гарал үүслийн гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж байна.
ХХАА.н сайдын 2005 оны 8 дугаар сарын 24-ний тушаалын дагуу тариаланчдад эх орны хөрсөнд ургуулсан тариа ногоог нь өөрсдийнх нь гэдгийг гэрчлэх гэрчилгээ олгосноор гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаагүй, чанаргүй, импортын хүнсний ногооноос сэргийлэх, тариаланчдын хариуцлага, эрх үүргийг тодорхой болгох ач холбогдолтой хэмээн Сайншанд сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Ш.Нямсүрэн ярилаа.
Сайншанд сумын хэмжээнд хүнсний ногоо үйлдвэрлэлийн чиглэлээр 10-аад аж ахуй нэгж, өрхийн хүнсний ногоо эрхлэгч олон арван өрх гэр байдаг аж.
Х.Эрдэнэбулган