ХӨВСГӨЛ: Бэлтэс Мөрөн компанийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-08 09:25:33

Мөрөн  /МОНЦАМЭ/. Бэлтэс Мөрөн компанийн үүсгэн байгуулагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Мөрөн суманд болж, эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалаа.



Мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим оролцогчийг хохирогчоор тогтоогоогүй, дүгнэлт гаргасан шинжээчид хуульд заасан эрх, үүрэг танилцуулаагүй байна.

618 хавтас, 154,204 хуудастай 9 яллагдагч, 2595 хохирогч, 1737 иргэний хариуцагчтай тус хэргийг энэ хэвээр нь шүүх хүлээн авч шийдвэрлэвэл нийт хохирогчийн эрх ашиг бүрэн хангагдах боломжгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох зарчимд нийцэхгүй гэж үзсэн байна.

 

Related news