БАЯНХОНГОР: Тактикийн дадлага, сургууль хийлээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2023-06-08 13:48:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд зохион байгуулж буй стратегийн команд штабын дадлага, сургуулийн хүрээнд Баянхонгор аймагт “Тактикийн дадлага, сургууль”-ийг зохион байгууллаа.


Мөн үеэр өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагаа, бэлтгэл бэлэн байдлыг хангах, гал түймэр унтраах, аврах сургуулийг хийсэн байна.


Дадлага, сургуульд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 96 ажилтан албан хаагч, 200 гаруй иргэн, ажилтан алба хаагч, 15 гал түймэр унтраах болон эрэн хайх аврах ажиллагааны тусгай зориулалтын болон шуурхай албаны авто машин, техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшиг ослын үеийн салбар дундын харилцан ажиллагааны тактик боловсруулж, бэлтгэл бэлэн байдлаа хангажээ.