Хүүхдийн мөнгөний хүсэлтийг цахимаар мэдүүлэх боломжийг бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-08 16:10:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр Засгийн газраас УИХ-д төсвийн тодотголыг өргөн барьж байгаатай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Хүүхдийн мөнгөний хүсэлтийг цахимаар мэдүүлэх боломжийг бүрдүүлнэ" гэж мэдэгдлээ.


Тэрбээр энэ тухайд "Одоогийн байдлаар, хүүхдийн мөнгөн тэтгэмжид нийт хүүхдийн 91 хувь нь хамрагдаж буй. Энэхүү 91 хувь дээр нөхөн олгох 10 хувийнхныг нэмж хүүхдийн мөнгө авах хүсэлтийг цахимаар авбал ачааллаа дийлэхгүй байх хүндрэл үүсэж мэднэ. Тиймээс зөвхөн нөхөн авах 9 хувийнхнаас хүсэлтийг нь цахимаар авахаар төлөвлөж буй. 


Хүсэлтээ цахимаар мэдүүлэх боломжгүй иргэдийн хувьд өөрийн харьяа Хөдөлмөр халамжийн хэлтэст хандах бололцоог бүрдүүлнэ. Хэрэв хүүхдийн мөнгө авахгүй тохиолдолд эцэг эхчүүд Хүүхдийн төлөө санд мөнгийг хандивлаж болно. Уг санд 11 тэрбум төгрөг төвлөрөөд байгаагаас 1 тэрбумыг нь зарцуулсан. Цаашид тус сангийн мөнгийг олон нийтийн хамгийн их хүсэн хүлээсэн бүтээн байгуулалтад зарцуулах нь зүйтэй гэсэн бодлого барьж байгаа” гэлээ. 


Related news