БАЯНХОНГОР: Хүүхдийн спортын наадмын бэлгэдэл нь мазаалай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-15 11:40:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүүхдийн спортын их наадмын өнөө жилийн бэлгэдлийг Баянхонгорынхон орон нутгийн онцлогтойгоо уялдуулан шинэчлэн бүтээжээ. Тодруулбал, ганцхан Монголд, тэр дундаа Баянхонгор аймагт амьдардаг говийн баавгай болох мазаалайг наадмын бэлгэдлээр сонгосон байна.


Хүүхдийн спортын наадмын бэлгэдлийг Галхүү гэдэг. Галхүү нь хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн галын дөл бөгөөд үргэлж мандан бадарч байх бэлгэдэлтэй. Нэрийн тухайд хүүхэд багачуудад танил байлгах үүднээс Галхүү хэмээн нэрлэжээ.


Галхүү үндэсний ёс заншил, соёл, уламжлалаа хадгалсан монгол дээл, бүс, гутал, жанжин малгайтай. Үндэсний хувцсаар хувцаслах болсон нь,

Мандах төрийн малгай:

Хурц шулуун, харилтгүйн утга бэлгэдсэн шовгор оройтой малгайгаар мандан бадарч явахыг бэлгэдсэн байна.

Тэгш төрийн дээл:

Дэвжих төрийг бэлгэдэж дээл чимсэн.

Бүтэх төрийн бүс:

Бүтэх төрийг бэлгэдэж бүсээр гоёсон.

Жанжин малгайны Сампин гал улаан өнгийг, дөрвөн тал мөнх хөх тэнгэрийн өнгийг, урд талын дугариг шар тэмдэг алтан нарны өнгийг тус тус бэлгэджээ.

Монгол дээл Баянхонгор аймаг гурван бүсийн нутаг учраас тал хээр нутгийн үндсэн өнгө, улбар шар өнгө нь шашны агуулгатай учир Ламын гэгээний нутаг гэдэг агуулгыг бэлгэдэж тус өнгийг дээлд шингээж өгснөөрөө онцлог.

Эмжээр, нударганы өнгийг мөнх хөх тэнгэрийн өнгө, нударга нь эд баялгийг бэлгэдсэн ембүүний хэлбэр дүрс, дээлийн шилбийг аз жаргалыг, хоёр шилбэ, бүс, монгол гутлын харааг бүс нутгаараа дэлгэр сайхан зуныг бэлгэдэж ногоон өнгөөр тодорхойлсон байна.

Монгол гутал:

Монгол гутлыг газар шороог сэндчихгүй, ургамал, амьтанд ээлтэй гэсэн энэрэнгүй үзлийг бэлгэдэж эрхэмлэжээ.

Өмд:

Говь нутгийг бэлгэдсэн шар өнгөөр өмдний өнгийг сонгосон байна.

Related news