БАЯНХОНГОР: Оготнотой булаг цогцолборыг өргөтгөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-16 08:25:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Оготнотой булаг цогцолборт олон төрлийн спортоор хичээллэх, бага насны хүүхдүүд тоглох талбай, өндөр настнууд нарлах, суух сүүдрэвч зэргийг байгуулан, өргөтгөсөөр байна

Тус цогцолборт өнөөдрийн байдлаар

* 5х5 сагсан бөмбөгийн талбай

* 3х3 сагсан бөмбөгийн талбай

* Волейболын талбай

* Хөл бөмбөгийн талбай

* Крикетийн талбай

* Тоглоомын талбай

* Боловсон ариун цэврийн байгууламжийг тус тус байгуулаад байна. Тэгвэл 24х15 харьцаатай роликын талбайг шинээр байгуулж тун удахгүй ашиглалтад хүлээж авахаар болжээ. 

Тус талбайг урин дулаан цагт роликын талбай байдлаар, өвөлдөө мөсөн коток байдлаар ажиллуулах аж.




Оготнотой булаг орчмын спортын талбай байгууламж, түүний арчилгаа тордолгоо, орчны цэвэр тохитой байдалд анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад Засаг дарга Д.Мөнхсайхан сануулаад, иргэдийг нийтийн эзэмшлийн өмчид ариг гамтай хандахыг уриалав.

Тус цогцолборт мөн иргэд худалдаа үйлчилгээний төвүүдийг байгуулж үйл ажиллагаа тогтмол явуулж байна.


Related news