БАЯНХОНГОР: Боксчдын өрсөлдөөн энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын зуны Vll наадмын боксын тэмцээн өнөөдөр Баянхонгор аймгийн Дөвөнт спорт зааланд нээлтээ хийлээ.
Тэмцээнд хот, хөдөө орон нутгаас шалгарсан 20 багийн 2007-2008 онд төрсөн тамирчид хөвгүүдийн 10 (44, 46, 48, 50, 52, 54, 57, 60, -63, +63 кг), охидын 8 (44, 46, 48, 50, 52, 54, 57, +57 кг) 174 тамирчин өрсөлдөж байна.
Өсвөр үеийн ширэн бээлийтнүүдийн тэмцээн зургаадугаар сарын 27-ныг хүртэл таван өдрийн турш үргэлжилнэ.
Эхний өдөр хөвгүүдийн 44, 46, 50, 52, 54, 57, 60, охидын 46, 48, 52, 57 кг -ын жингийн тулаанууд болж байна. Боксын тэмцээнд Дорнод, Дорноговь аймгийн баг тамирчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.