СЭЛЭНГЭ: “Амны хөндийн эрүүл ахуй“ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-26 09:11:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум “Амны хөндийн эрүүл ахуй“ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 

Тус сумын Нэгдсэн эмнэлэгт 20 сая төгрөгийн өртөг бүхий 38 төрлийн 196 ширхэг орчин үеийн багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.


Сумын ИТХ-аар батлагдсан тус хөтөлбөрийн хүрээнд Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Хэрх 4 дүгээр багт тус тус шүдний кабинетыг нээжээ.


Эрүүл иргэн хөтөлбөрийн хүрээнд тус сум амны хөндийн эрүүл ахуйд чиглэсэн үзлэг эмчилгээг нэн түрүүнд иргэдэдээ хүргэхийг зорьсон байна.  


Иймд Нэгдсэн эмнэлэг уртасгасан цагаар ажиллаж, цэцэрлэг, сургууль, байгууллагууд гэсэн хуваарьтайгаар бямба, ням гарагт ч ажиллаж байгаа ажээ.

Related news