ӨВӨРХАНГАЙ: Үүртийн тохойн замд автобус унасныг босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-07-14 09:35:27

Арвайхээр /МОНЦАМЭ/. Улаанбаатараас Найманнуурын аялалд явж байсан 11 хүнтэй автобус Бат-Өлзий сумын нутаг Үүртийн тохойн замд шавар, шалбаагны улмаас унаж хажуулдсаныг сумын Онцгой комисс шуурхай ажиллан босголоо.


Зорчигч иргэдийг Хашхан” жуулчны баазад хонуулж, бэртэлтэй нэг иргэнийг сумын эмнэлэгт хүргэсэн байна. Автобусыг босгоход Хужирт – Бат-Өлзий сумыг холбосон засмал замын ажлыг гүйцэтгэж байгаа “Мотор сервис” ХХК-ийн хамт олон туслалцаа үзүүлжээ.


Цаг агаарын нөхцөл байдал хүнд, үер ус, шавар шалбааг ихтэй энэ өдрүүдэд аялал зугаалгаар явахдаа болгоомжтой хандахыг аймаг, сумын Онцгой комиссоос анхааруулж байна.

 

Related news