СЭЛЭНГЭ: Сумдын ойн санд хортон шавж устгах ажил хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сант, Хушаат, Түшиг, Цагааннуур, Мандал сумын ойн
санд хортон шавж устгах ажил хийж байна.
Сэлэнгэ
аймгийн хэмжээнд 420 гаруй мянган га талбайд ойн хөнөөлт шавжийн судалгааны
ажил хийжээ.
Энэхүү
судалгаагаар 380 гаруй мянган га газарт хөнөөлт шавжийн тархалттай, үүнээс 86
мянган га-д ойн хөнөөлт шавжийн голомт үүссэн байна гэсэн дүгнэлт гарсан байна.
Ойн
хөнөөлт шавжид идэгдсэн мод цайрч, хувхайрч, хатаж байгаль экологи, экосистемд
үзүүлдэг үйлчилгээгээ алддаг байна.