ЗАВХАН: Ойд зориулсан бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-17 17:02:31

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг түүхэн 100 жилийн ойдоо зориулж 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 81 төсөл, ажлыг төлөвлөжээ.


Өнөөдрийн байдлаар төлөвлөсөн нийт бүтээн байгуулалтын ажлууд 80 гаруй хувьтай байна. Тухайлбал, аймгийн төв талбайг тохижуулах, сэргээн засварлах барилгын ажил бүрэн дууссан.


Улиастай сумын Богдын гол багт байрлах Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн тохижилтын ажил дууссан. Улиастай суманд Сity toilet байгуулах ажил 90 хувьтай. Улиастай сумын гудамжны гэрэлтүүлгийн засвар шинэчлэлтийг хийгээд дууссан.



Аймгийн төвийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн тоог нэмж, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудыг хийж байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн явган замын хавтанг шинэчлэх. Автозамуудын засвар, хучилтын ажлууд 80 гаруй хувьтай байна.


Завхан аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж, музейн үзүүллэг, дэглэлтийг төсөл хөтөлбөр болон орон нутгийн хөгжлийн сангийн нийт 110 сая төгрөгөөр хийсэн байна.


Төв цэнгэлдэх хүрээлэнг цэвэр, бохир усны шугамтай холбох ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 76.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байна.

Өнөөдрийн байдлаар Улиастай сумын 50 гаруй төрийн байгууллага, 150 гаруй айл өрх гадна өнгө үзэмжээ тохижуулах ажлыг хийжээ. 

Зарим бүтээн байгуулалт, засвар тохижилтын ажлууд ойн баярын үйл ажиллагааны дараа үргэлжлэн хийгдэх юм гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Related news