ОРХОН: Оюутын ордын хайгуулын өрөмдлөг үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-07-20 09:15:02
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн “Эрдэнэтийн Овоо” ордын зүүн өмнөд хэсэгт байрлах Оюутын ордын нарийвчилсан хайгуулын өрөмдлөгийн ажил үргэлжилж байна.


Уг ажлын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий геологич Д.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Тус орд газарт нийт 12 цооногийн өрөмдлөгийг бүрэн дуусгаж, дөрвөн цооногийг өрөмдөж байгаа аж. Энэ нь 2023 онд төлөвлөсөн 14 мянган тууш метр газрын гүний хайгуулын 54 хувь буюу 7560 тууш метр талбайг эзэлж байгаа юм. Өрөмдсөн цооногийн агууламжаас харахад хүдэршилтэй болох нь тогтоогджээ. Мөн дөрвөн цооногийн дээжээс шинжилгээ авахад, зэсийн агуулга 0.39 хувьтай гарчээ. Өрөмдлөг хийсэн цооног бүр өөр, өөр хүдрийн агуулгатай, баян, ядуу хосолсон байгааг геологчид хэлж байна. Тус орд нь Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг 70 жилээр уртасгах ач холбогдолтой юм. 

Related news