ОРХОН: Өвөлжилтийн бэлтгэл ажил 61,9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-07-24 15:04:08
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Энэ онд аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 200 тонн өвс, 86.1 тонн тэжээл бэлтгэнэ. Үүнээс Баян-Өндөр сум 80 тонн өвс, 25 тонн багсармал тэжээл, Жаргалант сум 70 тонн өвс, 10 тонн тэжээл бэлтгэнэ. Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл байдал 60 хувьтай байна.


Харин дэд бүтцийн чиглэлээр өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангахад, нийт 49 нэр төрлийн ажил хийхээс 61.9 хувьтай байна.  

Энэ жил бороо, хур элбэг байгаагаас дээвэр засвар, барилга угсралтын ажил удааширч төлөвлөсөн хугацаандаа амжихгүй байх эрсдэл үүсч байгаа. Иймд барилгын ажил гүйцэтгэгчдийг цаг агаартаа тохируулан ажлаа хурдан дуусгаж өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангахыг аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр онцоллоо. 

Related news