Академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлэг олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-15 10:39:50

МУИС-д Буддын судлалын чиглэлээр сурч буй тэргүүний оюутнуудад жил бүр уламжлал болгон олгодог академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлэг гардуулах 8 дахь удаагийн ёслолын үйл ажиллагаа МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимд болов. 

Энэ удаагийн тэтгэлгийг сурлага, авьяас, идэвх зүтгэлээрээ  манлайлагч шашин судлалын 3-р дамжааны оюутан Чанвит, Н.Наранжин, Ц.Уянга, Ц.Эрдэнэцэцэг, Д.Саруул  нар   гардан авлаа. Тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаанд академич Г.Лувсанцэрэн агсны хүү Л.Батжил, тэнхимийн эрхлэгч Др.Б.Дагзмаа, багш нарын төлөөлөл болон тэнхимийн оюутнууд оролцов.

Академич Г.Лувсанцэрэн агсны нэрэмжит тэтгэлгийг 2008 онд үр хүүхдүүд нь санаачлан буддын судлалын чиглэлээр идэвх зүтгэл гарган суралцаж буй оюутнуудад олгож эхэлсэн цагаас өнөөг хүртэл МУИС-ийн шашин судлалын салбарын нийт 20 гаруй оюутан тус тэтгэлгийг гардан аваад байна.

Ж.Болор

Related news