Энэ хичээлийн жилд 278 мянга гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-04 10:24:18

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

Хүсэлтийг өнөөдрөөс энэ сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна. Энэ хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 278 мянга 290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах төлөв гарсанаас 135 582 нь нийслэлд байна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нийслэлийн хүүхдүүдийг ангилбал хоёр настай 30 304, гурван настай 31 843, дөрвөн настай 35 698, таван настай 37 837 хүүхэд байгаа аж.

 Эцэг эх, асран хамгаалагчид бүртгүүлэхдээ өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл мэдээллийг нягталж, баталгаажуулах, хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх хэрэгтэй. Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой аж. 



Related news