Мьянмар улс 5 мянган нэр төрлийн барааг АНУ-д татваргүйгээр экспортолно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБАНГКОК. /TASS/. Хөнгөлөлтийн ерөнхий системд /GSP/ хамрагдсанаар Мьянмар улс 5000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг АНУ-д гаалийн татваргүйгээр экспортлох боломжтой болно гэж Мьянмарын засгийн газрын “The Global new light of Myanmar” сонинд бичжээ.
“11 дүгээр сарын 13-нд хүчин төгөлдөр болох хөнгөлөлтийн талаарх уг шийдвэр нь ажлын байрыг нэмэгдүүлэх, ядууралтай тэмцэхэд нь Мьянмарын Засгийн газарт дэмжлэг болно” гэж тус сонинд онцлон дурдсан байна. Одоогоор тус улсын нэг хүнд ногдох дундаж орлого жилд 1280 доллар байгаа ажээ.
Мьянмарыг GSP хөтөлбөрт хамруулах тухай шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Мьянмарын төрийн зөвлөх Аун Сан Сү Чи-тэй уулзах үеэрээ дуулгасан байна. Цагаан ордны тэргүүн хэлэхдээ, цэргийнхний удирдлагад олон жилийн турш байсан Мьянмарын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.
“The Global new light of Myanmar” сонинд мэдээлснийг үзвэл, Аун Сан Сү Чи өнөө орой Америкийн томоохон бизнесменүүдтэй уулзалт хийх ажээ. Энэ үеэр зохион байгуулах оройн зоогт оролцох хүмүүс нэг ширээнд 25 мянган доллар төлөх бөгөөд хуримтлагдсан мөнгийг Мьянмарын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд зарцуулах гэнэ.
Х.Сарнай
Related news

