Таван босоо ам барихаар төлөвлөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой уурхайд таван босоо ам барихаар төлөвлөж байгаа ажээ.
Далд уурхайд олборлолт хийхийн тулд ийнхүү босоо амуудыг байгуулж байгаа юм. Анхны босоо амны нэвтрэлтийг 2009 онд хийж дуусгасан байдаг. Нэгдүгээр босоо ам нь газрын гадаргаас доошоогоо 1385 метрийн гүнтэй бөгөөд хоёр болон гурав дахь босоо амнуудын нэвтрэлтийг одооноос үргэлжлүүлэх юм байна. Хоёрдугаар босоо ам нь газрын гадаргаас дээш 96 метрийн өндөртэй бөгөөд уурхайн үйл ажиллагаанд голчлон ашиглах ажээ.
Харин тавдугаар босоо ам нь зөвхөн агааржуулах үүрэгтэй байх юм байна. Оюутолгой уурхайн нийт баялгийн 80 гаруй хувь нь газрын гүнд бий гэж үздэг аж.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн