Угтам уулд автомат камер суурилууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-08-24 13:35:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Угтам уул улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт тандалт, ажиглалт судалгааны автомат камер суурилууллаа.


Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ нь Баяндун, Дашбалбар сумын нутагт орших Угтам уул улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт биологийн төрөл зүйлийн тандалт, ажиглалт судалгаа хийх юм.


Тус аймгийн ИТХ-ын 2020 оны тогтоолоор “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ байгуулагдан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган, орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байгааг БОАЖЯ мэдээлэв. 


Халиун буга (Cervus Elaphus) нь зун шаргал, бор хүрэн, өвөл бор саарал өнгөтэй. Эрийг дайр, эмийг согоо, үр төлийг илий гэдэг. Ороо хөцөө 9-10 дугаар сард болно. Бугын дуудлага нь согооны орооны хугацааг жигдрүүлэх, байршлаа мэдэгдэх, өрсөлдөгчөө тодорхойлох гэх мэт олон талын үүрэгтэй. Хээлээ тээх хугацаа 230-258 хоног. Согоо 5-7-р сард голчлон нэг илий гаргадаг аж. 

Related news